НИТХ-ын төлөөлөгч, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын сэнтийд Ж.Батсайхан нь гурван жил тухалсан байдаг. Гэвч түүнийг сайн ажилласангүй, эерэг өөрчлөлт, үр дүнг авчирсангүй хэмээн үзэж Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамжийг гаргалаа. Гэтэл Ж.Батсайхан нь газрын даргын үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөгүйн зэрэгцээ ажилчид нь ажлын өдөр ажлаа хийхгүй байгууллагынхаа үүд хаалгыг цоожилж, иргэдэд үйлчлэхгүй эсэргүүцлээ илэрхийллээ. Өөрөөр хэлбэл албан тушаал, эрх мэдлийн төлөө төрийн үйлчилгээг цалгардуулж байна.
Нэгэнт Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан учир өнөөдрөөс эхлэн Ж.Батсайхан даргын гарын үсэгтэй захирамж, албан бланк, тушаал шийдвэр нь хүчингүй бөгөөд Нийслэлийн Төрийн сангийн дарга н.Ганхүү тус газарт санхүүгийн гүйлгээ хийхгүй байхыг анхаарууллаа. Нийслэлийн хуулийн хэлтсээс ажилчдад хандан "Даргаар хэн томилогдох нь иргэдэд хамаагүй, төрийн үйлчилгээ тасралтгүй явагдах нь чухал" гэдгийг анхаарууллаа. Гэвч өнөөдрийн байдлаар уг албан байгууллага хаалгаа түгжиж иргэдэд үйлчилсэнгүй ажлын цагийг дуусгаж байна.
Нэгэнт гарсан шийдвэрийг эсэргүүцэж төрийн ажлыг цалгардуулж буй ажилчид юуны төлөө Ж.Батсайхан даргыг хамгаална вэ?!