Монголын хоёр оюутныг гэмт хэрэгт сэжиглэн Польшид саатуулжээ

Arslan.mn

Польшийн гадаадын харьяатын албаныхан Монгол улсын хоёр иргэнийг Украйнаас Польш руу хууль бусаар хүн хил давуулах гэмт хэрэгт сэжиглэн баривчилжээ. 

Сэжигтнүүд болох 26 ба 28 насны хоёр эрэгтэйг өнгөрсөн баасан гарагт Краковт саатуулсан байна. Тэд Польшид хууль ёсны дагуу орж ирсэн, оюутны визтэй байжээ.

Албаны хүмүүсийн хэлж буйгаар “Нийт 11 монгол иргэнийг хууль бусаар хил давуулсан тэдний аяллын эцсийн зорилго Польшоор дамжуулан Франц, Нидерланд руу цагаач иргэдийг гаргах байсан” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15141