“Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Arslan.mn

Швейцарын Холбооны Улсын Парламентийн Дарга Хатагтай Марина Кароббио Монгол дахь айлчлалынхаа хүрээнд Баянзүрх дүүрэгт хэрэгжиж байгаа Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийн үйл ажиллагаа, Хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн үйл ажиллагаа, хүчирхийлэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлж, хамтарсан багтай хэрхэн ажиллаж байгаа, гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хэрэгжилт, гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэж байгаатай танилцан, санал солилцлоо.

Энэхүү “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг Швейцар улсын буцалтгүй тусламжийн, Швейцарын хөгжлийн агентлагын дэмжлэгтэй НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15144