Эрүүгийн цагдаагийн албанаас уулзалт зохион байгууллаа

Arslan.mn

Цагдаагийн байгууллагын “Ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус албаны ахмад дунд залуу үеийн уулзалтыг Эрүүгийн цагдаагийн албаны хурлын заланд боллоо. Энэ уулзалтын үеэр ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Ц.Батмөнхийн  “Учрах тавилан” романы нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм. 

Энэхүү үйл ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав, тус албаны ахмадын зөвлөлийн дарга, цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Сүхбат, тус албаны ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа Ц.Батмөнх, цагдаагийн бэлтгэл хурандаа Ш.Даваасүрэнболон  нийт алба хаагчид оролцлоо. 

“Учрах тавилан” номын зохиолч ахмад ажилтан Ц.Батмөнх Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ойд зориулж бичсэн эрүүгийн мөрдөгчийн ажил, амьдрал тэмцлийн харуулсан “Учрах тавилан” номыг Эрүүгийн цагдаагийн албаны удирдлагад бэлэглэв. Эрүүгийн цагдаагийн албанаас ахмад алба хаагчидаа дурсгалын зүйл гардуулж, эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15166