ФОТО: “Монголын геологи хайгуул-2017“ чуулга уулзалт болж байна

Report.mn

“Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт өнөөдөр Корпорейт Конвеншн зочид буудалд болж байна. Тус чуулганыг “Монголын үйлдвэрлэлийн геологичдийн холбоо”-ноос санаачлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Монгол Улсын Их сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

“Монголын Геологи, Хайгуул 2017” чуулга уулзалтын хүрээнд Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт болох бөгөөд “Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн, “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн дэлгэгдэх юм байна.

Түүнчлэн эрдэс баялгийн салбарын тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчин, төрийн бодлого, засгийн газрын дэмжлэг, хөрөнгө оруулалтын орчин, бэрхшээл, боломж, шийдэл, хөрөнгө оруулалтыг дэмжих татварын бодлого, томоохон төсөл хөтөлбөрийн талаар чуулга уулзалтад оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж гарсан үр дүн, санал дүгнэлтийг нэгтгэн “Зөвлөмж” гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжүүлэх талаар анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөжээ.

Гэрэл зургийг mpa.mn-ээс....

Report.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1518