Монгол улсын гавьяат хуульч Ц.Алтанцэцэгийг ЦЕГ-ын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Монгол улсын гавьяат хуульч цол хүртсэн цагдаагийн бэлтгэл хурандаа Ц.Алтанцэцэгийг  Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаагийн бэлтгэл хурандаа  Ц.Алтанцэцэгт  Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ.

Энэхүү эрхэм хүндтэй цол хүртсэний учир Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал тэргүүтэй Зөвлөлийн гишүүдийн төлөөлөл  хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр цагдаагийн байгууллагын анхны  Монгол Улсын гавъяат хуульч эмэгтэй болж байгаагаараа онцлогтой юм. Мөн цагдаагийн байгууллагаас төрөн гарч байгаа 24 дахь гавьяат цолтон болж байна. Тэрээр Мөрдөн байцаах албанд эгэл мөрдөгчөөс Мөрдөн байцаах тасгийн дарга, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын дэд даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан юм.

Монголын цагдаагийн байгууллагадаа үр бүтээлтэй ажиллаж бахархам түүхийн нэгэн шинэ хуудсыг бүтээсэн эрхэмсэг хурандаа танд ажлын амжилт хүсэж  байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15180