БНХАУ нүүрснээс ЭТАНОЛ гаргаж АВНА

Report.mn

БНХАУ-ын эрдэмтэд нүүрнээс этанол гарган авах технологи боловсруулсан тухай тус улсын ШУА-ийн мэдээлэлд дурдсаныг “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Уг технологийг Ляонийн мужийн Далянь хотын химийн физикийн хүрээлэнгийн Шэньси Янчан тэргүүтэй эрдэмтэд “Petroleum” компанитай хамтран гарган авсан байна. Тус үйлдвэрийг оны нэгдүгээр сард ашиглалтад оруулсан бөгөөд хоёр сарын турш тогтвортой ажиллаж, найдвартай технологи болохыг батлан харуулсан аж.

Үйлдвэр жилд 100 мянган тонн спирт гарган авах хүчин чадалтай бөгөөд эцсийн бүтээгдэхүүнд эзлэх этилийн спиртийн хэмжээ 99.71 хувь байх ажээ. БНХАУ-ын ШУА-ийн тэргүүн Бай Чуныли “Энэ технологи нь манай орны спиртийн үйлдвэрийн түүхий эдээс хамаарах хамаарлыг багасгах, эрчим хүч, хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах юм” гэжээ. БНХАУ одоогийн байдлаар жилд 2.5 сая орчим тонн биоэтанол буюу түлш шатахуун болгон ашиглах этилийн спирт үйлдвэрлэж байгаа аж. Этанолыг химийн болон хүнсний үйлдвэрлэлийн салбар, эмнэлэгт ашигладаг билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1521