Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж, тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа

Arslan.mn

2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тээврийн товчооны гүүрний урд талаас үл таних 4 залуу такси барьж явах замдаа жолооч эмэгтэйг хүчирхийлж, зодож эрх чөлөөнд халдаж, унаж явсан автомашиныг дээрэмдсэн гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Уг гэмт хэргийн дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлсэн байна. Дээрх гэмт хэргийг 15-17 насны “Ж”, “М”, “У”, “Б” гэх 4 хүүхэд үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд этгээд хүүхдүүд дээрэмдсан автомашинаа жолоодон явхад нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15213