Офисын ажилладаг хүмүүсийн дунд түгээмэл байдаг үе мөч, нурууны өвчний 75 хувь нь бидний буруу суудаг дадлаас шалтгаалдаг болохыг эмч нар хэлж байна.
Иймд ширээний үе мөч, нурууны өвдөлтөөс сэргийлэхийн тулд ширээний ард хэрхэн зөв суух 6 зөвлөгөөг хүргэж байна.
Хөл бадайрдаг бол
Хөлөө ачиж сууж болохгүй. Энэ нь судсыг дарж, цусны эргэлтэд саад болдог тул хөл бадайрах тааламжгүй мэдрэмж төрдөг байна.
Юу хийх ёстой вэ? Сандлын өндрөө тохируул. Хөл сандлаас унжиж байх ёсгүй. Энэ нь судсыг дарж, улмаар хөл бадайрах байдалд хүргэдэг. Иймд дээрх баруун талын зурагт үзүүлсний дагуу 90 гаран хэмийн өнцөг үүсгэх байдлаар хөлөө нугарч байхаар сандлын өндрөө тохируулж суугаарай.
Нуруу өвддөг бол
Хэтэрхий том сандал дээр суухад нуруу сандлын түшлэгт сайн хүрч наалдаггүйгээс нуруунд ачаалал ирдэг байна. Энэ тохиолдолд нурууны ард нэмэлт дэр ивж суух нь зүйтэй.
Гар амархан ядардаг бол
Компьютер дээр ажиллахдаа буруу сууснаас гарын бугуйнд ачаалал ирдэг байна. Ингэснээр гарын үеэр өвдөх, өглөө сэрэхэд бугуй бадайрах мэдрэмж төрдөг.
Юу хийх ёстой вэ? Тохойгоороо ширээнд тулж, 90 хэмийн өнцөг үүсгэн нугалж суух. Бугуйнд ачаалал байхгүй, чөлөөтэй байх ёстой.
Хүзүү хөшдөг бол
Компьютерийн дэлгэцээ буруу байрлуулснаас хүзүү дэлгэц рүү хүчилж харах үед хүзүү хөших шинж тэмдэг илэрдэг байна.
Юу хийх ёстой вэ? Сандал дээрээ суугаад, нүдээ аниад тайвшир. Нүдээ нээх үед харц төвлөрсөн хэсэгт компьютерын дэлгэц байрлаж байх ёстой.
Нүд амархан ядардаг бол
Компьютер дээр удаан ажиллахад нүд хуурайших, улайх, нүд бүрэлзэх шинж тэмдэг илэрч байвал доорх зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.
Компьютерийн дэлгэцээ тохируулах. Дэлгэц нүдний харалдаа, 50 см-аас багагүй зайнд байрлаж байх ёстой.
Дэлгэцийн туяаны хамгаалалттай шил зүүх.