ТӨРИЙН БАНК: Таныг ажилд урьж байна

АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 

Банканд шаардлагатай программ хангамжийг шинээр хөгжүүлэх, түүнийг нэвтрүүлэх, сургалт, гарын авлага зааварчилгаагаар хангахад оролцох, технологийн оновчтой шийдэл гаргах, банканд хэрэглэж байгаа программ хангамжуудыг сайжруулан хөгжүүлэх, тэдгээрийн найдвартай ажиллагаа, программын нууцлал аюулгүй байдлыг ханган ажиллах, шинэ техник технологийн талаар судлан санал гаргах.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА

Үндсэн  туршлага:

• Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

• Өгөгдлийн сан удирдах системийн талаар мэдлэгтэй байх

• C# программчлалын хэлний мэдлэгтэй 

• Android / IOS native, cross platform хөгжүүлэлт хийх чадвартай

• Мэргэжлийн чиглэлээр 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай

Туслах туршлага:

• Мэргэжлийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

• Багаар хамтран ажиллах чадвартай

• Цаашид тогтвортой, хариуцлагтай ажиллах

• Ажлын ачаалал  даах чадвартай

• Нууц хадгалах

• Ёс зүйн хэм хэмжээтэй байх

• Харилцааны өндөр соёлтой 

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2019 оны 08-р сарын 16-ний өдрийг дуустал   Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Хаяг:   Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15335