Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ОУБ, элчин сайдын яамдын төлөөлөлтэй уулзав

Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг,  техник туслалцаа, дэмжлэг үзүүлдэг олон улсын донор байгууллага, гадаадын ЭСЯ-д болон Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагын төлөөлөл оролцсон Хамтын ажиллагааны бүлгийн ээлжит хурал 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр боллоо.

Хуралд Монголбанк, СЗХ, Санхүүгийн мэдээллийн алба, АХБ, ДБ, ОУВС, ЕСБХБ зэрэг олон улсын байгууллага, Австрали, АНУ, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Япон, зэрэг улсын ЭСЯ-ын төлөөлөл оролцов.

Хурлаар СЗХ, СМА-наас Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагын жилийн хуралд оролцох бэлтгэж ажил, Харилцан үнэлгээний техникийн хэрэгжилтийг сайжруулах тайлангийн явц, өмнөх хурлаас хойш хэрэгжүүлэсэн ажлаа танилцуулж, тогтолцоог хөгжүүлэх зорилгоор олон улсын байгууллага, гадаад улс орны тусламжийг хэрхэн оновчтой хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцов.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15338