Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг “60 тэрбум”-ын хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татах санал хүргүүлжээ

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар хэрэг үүсгээд байсан билээ.

Тэдний хэргийг Тагнуулын Ерөнхий Газар шалгаж өчигдөр Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Хэргийг сануулбал, УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэг дэгдсэн. Уг бичлэгт УИХ-ын дарга асан М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, "Шинэ Монгол хаад" группийн захирал А.Ганбаатар нарын 60 тэрбум төгрөг босгох схем ярилцсан бичлэг гардаг.Уг бичлэг нь 2014 оноос эхлэлтэй байдаг. 

Энэ асуудлаас болж Ц.Сандуй ямартай ч олон нийтийн шахалтын дүнд НИТХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө гаргасан байдаг. Мөн МАН Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намаасаа хөөгөөд буй.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15346