МҮОХ-ны VII чуулган "Шангарилла" зочид буудлын хурлын их танхимд 10:00 цагт эхэллээ. Долоо дахь удаагийн чуулганд 23-90 насны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд олимп тив, дэлхийн аваргууд, спорт холбооны гишүүд зэрэг 167 төлөөлөгч оролцож байна. Яг одоо мандатын комиссыг томилох гэж байна.
МҮОХ-ны чуулган, гишүүдийн хурал нь МҮОХ-ны эрх барих дээд байгууллага бөгөөд 1956 онд байгуулагджээ.
Олимпийн чуулган өмнө нь 1990, 1995, 1999, 2008, 2012 онд хуралдаж байсан бөгөөд энэ удаагийн хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгоно.
Дэд ерөнхийлөгчид дараахь хүмүүс нэр дэвшиж байна. Үүнд:
- Ч.Отгонбаатар Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөг
- Б.Баттүшиг Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч
- Ц.Дамдин Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч
- Ч.Зоригтбаатар Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
- Ж.Хатанбаатар Спортын эмнэлэгийн холбооны ерөнхийлөгч нар багтаж байгаа юм.