Түрээсийн орон сууцанд тэнцсэн хүмүүст мэйл хаягаар нь хариу илгээнэ

Arslan.mn

Буянт Ухаа-2 түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл 7-р сарын 22-оос 8 дугаар сарын 5 хүртэл явагдсан. Үүний дараа түрээсийн сууцанд хамрагдах иргэдийг эрэмбэлэх ажил өнгөрсөн долоо хоногт хийгдсэн. Харин уг эрэмбэлэх ажил дууссан байна. 

Харин цахимаар бүртгүүлсэн 35 мянга 58 иргэнд тэнцсэн эсэх талаар мэдээллийг сайт дээрээ байршуулж, бүртгүүлсэн майл хаягаар нь хариу илгээхээр болжээ.

Түрээсийн орон сууцанд бүртгүүлсэн иргэдийн 4700 нь энгийн, 30 мянга нь байраа түрээслээд өмчлөх хэлбэрийг сонгон бүртгүүлжээ. Түүнээс өнгөрсөн долоо хоногт залуу гэр бүл ангиллын сонгон шалгаруулалтыг явуулж 58 нь орон сууцанд орох квоттой болсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15365