“Цэцээ гүн“-д төөрсөн БНСУ-ын иргэн эсэн мэнд олджээ

Arslan.mn

“Цэцээ гүн"-ий оргил өөд явган аялал хийх явцдаа төөрч сураггүй алга болсон БНСУ-ын иргэн эсэн мэнд ирсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Тодруулбал Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Манзуширын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 21 км-т/ “Билгүүн туул” ХХК-ийн зохион байгуулсан Богд-Хан ууланд “Цэцээ гүн”-ний оргил өөд явган аялал хийж явсан БНСУ-ын иргэн Л /61 настай, эмэгтэй/ 08.11-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлага 2019.08.11-ний өдрийн 17:05 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Эрлийн явцад тухайн иргэн 08.12-ны өдрийн 08:00 цагт эсэн мэнд байгаа тухайгаа нөхрийнхөө гар утсанд цахим захидал илгээсэн бөгөөд 12:40 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Скай Ресорт” цанын баазад өөрөө эсэн мэнд ирсэн тул эрэн хайх ажиллагааг ийнхүү зогсоожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15374