Нийслэлийн зарим ЕБС худалдахыг ХОРИГЛОСОН хүнсний бүтээгдэхүүн зарж байна

Report.mn

“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шалгалтанд Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 127, төрийн өмчийн бус 70 ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдсан байна.

Report.mn

Тус шалгалтыг Нийслэлийн төрийн өмчийн сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ өгөх тухай Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн засаг даргын орлогчийн баталсан удирдамжаар Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн байгаль, орчны газар, Шинжлэх ухаан Техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтран хяналт шалгалт хийлээ.

 

Хамрагдсан сургуулийн 34.5 хувь нь зориулалтын цайны газаргүй, 25 хувь нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй байна.

 Шалгалтаар “Үдийн цай” хөтөлбөртэй холбогдох  асуудлаар үнэлгээ өгөхөд нийт хяналт  шалгалтанд хамрагдсан 197 сургуулийн 55 буюу 26% нь “бага эрсдэлтэй”, 136 буюу 69.0% нь “дунд эрсдэлтэй”, 6 буюу 5 % нь “их” эрсдэлтэй”,мөн 159 сургуулийн цайны газрыг 1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар дүгнэхэд 25 буюу 15.7% нь “бага эрсдэлтэй”, 126 буюу 79.2 % нь “дунд эрсдэлтэй”, 8 буюу 5 % нь “их эрсдэлтэй” үнэлэгдлээ.

Их эрсдэлтэй газрууд Хан-Уул дүүргийн  Оном, 26 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 50, 5 дугаар, Баянгол дүүргийн 19 сургууль, Баянзүрх дүүргийн 202, 120, 137 сургуулиудийн “Үдийн цай” хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд “Их” эрсдэлтэй дүгнэгдсэн байна. 

Гэрэл зургийг mpа.mn-ээс 

Report.mnReport.mnReport.mn

Report.mnReport.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1539