Түрүүлж инээ, түрүүлж март, түрүүлж уучил, түрүүлж магт, түрүүлж мэндэл, үргэлж түрүүлж бай…

Arslan.mn

Бусадтай харилцах зөв харилцаа гэж юу вэ? Хүнтэй юу ч ярьж хөөрлөө гэсэн эелдэг, боловсон харилцах хэрэгтэй. “Та нааш ир ээ”, “Та наашаа ирэхгүй юү” гэж хэлбэл эелдэг боловсон хэрэг.

Харин гараараа дохин дуудах буюу ялангуяа ганц хуруугаараа дохиж нааш ир гэж зангах нь огт таарахгүй. Ингэхлээр хүмүүстэй харилцахдаа сэтгэл бодлоо үгээр илэрхийлэх хэрэгтэй. Харин гар хуруугаар зангаж, дохиж болохгүй.

Yгээр харилцаагаа илэрхийлэх нь боловсон, зангах дохих нь бүдүүлэг хэрэг.

Yгээр илэрхийлэхдээ:

1. Хандаж хэлэх зүйлдээ нэр усаар нь буюу албан тушаал, эрхэлсэн ажлаар нь дуудах хэрэгтэй. Yүнд жирийн үед нэр усаар нь, ажлын үед албан ажлаар нь дуудаж болно. Yүнд жишээ нь даргаа, эмчээ, багшаа, механикчаа гэх мэт. Нэрээр дуудахдаа орос хүнийг бол Петров гэж дуудах зохисгүй. Харин товарищ Петров, гражданин Петров гэх буюу, овгоор нь Иван Павлович гэж дуудна. Манайд бол ахмад хүмүүсээ гуайлж Дорж гуай гэж дууддаг билээ. Харин оросынх шиг нөхөр Дорж оо гэх ахул их л зохисгүй тул тэр бүхнийг сайн бодож дуудах хэрэгтэй.

2. Уучлал гуйх. Хүний хөл дээр гишгэх, зам зөрлөг, гудамжинд шүргэж, зарим үед мөргөлдөх зэргээр биед нь эвгүй хүрэх явдал гарвал үг, өгүүлбэрээ эв хавгүй хэлчихээд засаж залруулах хэрэг гарвал, юм хум алдаж унагах, осолдох зэргээр эвгүй явдал гарвал хүний тайван хэвийн байдлыг нь өөрчлөх, ажил төрөл, яриа хөөрөө дундуур нь оролцох гэх мэт хэрэг гарах, мөн буруугаа хүлээх зэргээр нийгмийн хэв ёсны журмыг алдагдуулахгүйн тулд уучлал гуйдаг. “Уучлаарай, миний буруу боллоо” гэх мэт үгээ цаг үе, нөхцөл, байр байдлыг нь олж эелдэг, даруу байдлаар чин үнэн сэтгэлээсээ илэрхийлэх хэрэгтэй. Бялдуучлан зусардсан байдлаар илэрхийлж таарахгүй.

3. Хүнээс хариулт сонссоны дараачаар баярласан, талархсанаа илэрхийлэх. Хүнээс юм асуугаад хариу хэлсэн дараа, хүнээс юм гуйгаад түүнээ гүйцэлдсэний дараа, хүн өөрт чинь тус дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгсний дараа зэрэгт баярласнаа илэрхийлэх хэрэгтэй.

Эрэгтэй хүн баярласан талархсанаа илэрхийлэх үед малгайтай явах ахул хариу талархал илэрхийлж үг хэлэх ялдамдаа малгайгаа авч малгайгаа саравчнаас нь барьж толгойноосоо үл ялиг хөндийрүүлэх маягаар, үл мэдэг мэхэсхийнэ. Хааяа бусдын анхаарлыг өөр дээрээ буюу өрөөл бусад зүйл дээр татахын тулд үгийн оронд гараараа дохих буюу биед нь хүрэх явдал гардаг. Энэ маань ямар ч байлаа гэсэн боловсон зөв харилцааг зөрчиж байгаа хэрэг. Бусдын мөр далнаас буюу өвдгөөс нь татах, гараас нь чангаах зэрэг нь боловсон, эелдэг хэлбэр биш. Хүний нүүр, толгойд гар хүрч хэрхэвч болохгүй.

Харин нөхөрсөг буюу хайр энхрийлэл, дурлалын учир хүний биед хүрэх нь хайр сэтгэлийн илрэлийн хувьд үнэхээрийн бодит учир шалтаг, бололцоо нөхцөл, эрх байх ахул тэр өөр хэрэг, бүрнээ болох зүйл.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15502