“Эйч Би Эм Си” ХХК аккумляторын үйлдвэрийн үйл ажиллагаанд ЗӨРЧЛИЙН хэрэг нээлээ

Arslan.mn

НМХГ-аас Налайх дүүргийн 4 дүгээр хороо, өөрийн үйлдвэрийн байранд хаягдал аккумлятор боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт явууллаа.

Шалгалтаар хаягдал аккумлятор боловсруулах үйл ажиллагаа эрхлэж буй “Эйч Би Эм Си” ХХК нь аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр цуглуулсан, түр байршуулсан, дахин боловсруулж, хадгалсан байна.

Түүнчлэн ажил эхлэхээсээ өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчил дутагдлыг илрүүлж, 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Зөрчлийн хэргийг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15505