ШУУРХАЙ МЭДЭЭ: Ирэх сарын 1-нээс АВТОБУСААР зорчих бол ЗААВАЛ карттай болох ёстой

Report.mn

Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, дөрөвдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн том оврын автобус, троллейбусанд байрлах бэлэн мөнгө хийх хайрцгийг авч, цахим хэлбэрээр үйлчилгээний төлбөрөө авдаг болж буй аж.

Report.mn

Картын хэрэглээнд бүрэн шилжиж буйтай холбогдуулан автобуснуудад шалгалтын ажлыг зохион байгуулах гэнэ. Үүний хүрээнд нийслэлийн хэмжээнд 900 гаруй шалгагч ажиллаж төлбөр төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэх аж.

Ингэснээр нийтийн тээврийн бодит орлого хотын нийтийн тээврийн газар төвлөрнө гэлээ. Одоогийн үйлчилж байгаа системийн дагуу үйлчлүүлж буй зорчигчид бэлэн мөнгөний хайрцагт дутуу мөнгө хийх, жолоочид бэлэн мөнгө өгөх зэрэг асуудал гарч байгаагаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн өдрийн орлого 23 хувийн алдагдалтай байна гэсэн тооцоо судалгаа гарчээ. 

Иргэдэд үйлчилгээг ойртуулж, картжуулах ажлын хүрээнд карт цэнэглэх, худалдаалах цэгүүдийн тоог нэмж тэдэнд тодорхой урамшуулал олгож байгаа юм байна. Мөн Дүнжингарав, Мишээл, Драгон зэрэг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс хязгааргүй зорчих эрхтэй сарын хугацаатай картуудыг авах боломжтой бөгөөд тус картаар өдөрт 1000 төгрөгөөр хэдэн ч удаа зорчих боломжтой аж. Картын үнэ том хүн 25000, хүүхэд 8000 төгрөгөөр авах аж. Мөн нийслэлийн захын цэгүүдэд 20000 ширхэг картыг үнэ төлбөргүйгээр тараахаар болжээ.

Гэрэл зургийг mpа.mn-ээс 

Report.mn

Report.mn

Report.mn

Report.mn

Report.mn

Report.mn

Report.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1551