Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх 1.4 километр зам ашиглалтад ороход бэлэн болжээ

Arslan.mn

Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 километр авто зам, 57 у/м гүүрийн барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.

Шинэ замын зорчих хэсгийн өргөн 14 метр, 4 эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа хоёр метр өргөн ногоон байгууламж, гурван метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай.

1.4 километр авто зам, 57 у/м гүүр ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсэж, хотын төвийг тойрсон гол гудамж болж байгаа юм.

Ингэснээр тухайн бүсийн авто замын түгжрэлийг 30% бууруулж, хөдөлгөөнийг жигд хуваарилаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах ачаа тээврийн үндсэн урсгалыг өнгөрүүлэх боломж бүрдэж байна.

Arslan.mn

Авто замыг 2019 оны наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулах аж.

Зам барилгын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэжээ. 2017 онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж, ажлаа эхэлж байсан түүхтэй.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15515