ФОТО: Өнөөдөр “ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ийн нээлт боллоо

Report.mn

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банктай хамтран “ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ийн нээлтийн ажиллагааг Шангрила зочид буудалд өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсон болон төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, байр сууриа илэрхийлэх юм.

Report.mn

Экспортыг дэмжих төслөөр уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.  Энэ төсөлд олон жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцож, зээл авах саналтай байгаагаа илэрхийлжээ.

 “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд экспортлоход шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, туршлага судлах, экспортын даатгал гэх мэт санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох аж. Мөн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна тодорхой зорилтот зах зээлүүдэд нэвтрэх боломжийг нээх юм байна.

Гэрэл зургийг mpа.mn-ээс 

Report.mn

Report.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mn

Report.mnReport.mnReport.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1553