“Русские Витязи” багийнханд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медаль гардуулав

Arslan.mn

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монголын ард түмэнд уран нислэгийн үзүүлбэр толилуулахаар хүрэлцэн ирсэн Русские Витязи группын багийнхан өчигдөр Буянт-Ухаа орчимд дадлагын нислэг үйлдлээ. 

Дадлагын нислэг гүйцэтгэсний дараа ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийн 57 гишүүнд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медаль гардуулав. Ойг зохион байгуулах хороо, Батлан хамгаалах яамнаас Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус багийнханд олгож буй шагналыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр, ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал нар гардуулан өглөө. 

Өндөр түвшний нисгэгчдээс бүрдсэн тус багийнхны нисэхийн үзүүлбэр өнөөдөр Хүй долоон худагт болох юм.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15557