Бяцхан үрсээ ЗАМ ТЭЭВРИЙН ослоос УРЬДЧИЛАН сэргийлье!!

Arslan.mn

2018 онд зам тээврийн ослын улмаас 45 хүүхдийн амь нас хохирч, 1014 хүүхэд гэмтсэн.

Нийт хүүхэд өртсөн ослын 61,5 хувь явган зорчигч хэлбэрээр, 38,5 хувь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн 80 хувь нь харгалзахгүй хүнгүй ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байсан бол зорчигч хэлбэрээр оролцсон хүүхдүүдийн 92 хувь буруу тээвэрлэснээс гэмтэж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон  байна.

Хүүхэд холбогдсон зам тээврийн ослууд томчуудын хайхрамжгүй байдал замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт хангалтгүйгээс тогтмол үйлдэгдэгч 4-6 сар, 8-10 сарын хооронд маш өндөр хувьтай байдаг. Өнгөрсөн оны 08 дугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 20-ны хооронд гэхэд 5 хүүхдийн амь нас хохирч, 100 гаран хүүхэд бэртэж гэмтсэн байна.  

Бидний ирээдүй болсон бяцхан иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалах ажилд нийт монголчууд та бүхнийг нэгдэхийг уриалж байна.

Эх сурвалж: ТЦА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15584