Хүүдээ өгсөн амьдралын 30 СУРГААЛ

Амьдралынхаа турш хуримтлуулсан туршлага, ухаарлаа хүүдээ өвлүүлэхийг хүссэн нэгэн эцгийн энгийн боловч үнэтэй 30 сургаалийг та бүхэнд хүргэе.

 

 

  1. Өвөө, эмээтэйгээ өнгөрүүлсэн цаг хугацааг үнэлж сур.
  2. Хүнтэй гар барихдаа нүд рүү нь харж бай.
  3. Хэлэх үг чинь биш, харин хийсэн үйлдэл чинь чамайг илэрхийлнэ.
  4. Хөдөлмөр авьяасыг бий болгодог. Дуулж сур.
  5. Охидуудад цэвэрч хөвгүүд таалагддаг. Усанд тогтмол орж бай.
  6. Хүчээр шийдэхээс өөр аргагүй болсон тохиолдолд эхэлж цохь. Хүчтэй цохь.
  7. Ээжийнхээ хийсэн хоолыг магтаж бай.
  8. Хэрвээ чи өөрийгөө нийгэмд нөлөөтэй хүн болсон гэж бодож байвал өөр эзэнтэй нохойг хойноосоо дагуулах гэж оролдоод үз.
  9. Үсчинд их мөнгө зарах хэрэггүй. Тэртээ тэргүй ургачихна.
  10. Дүр эсгэх хэрэггүй. Хүний сэтгэлд хүрч бай.
  11. Сонсож сур.
  12. Чамд тус хүргэсэн нэгэнд талархахаа мартаж болохгүй.
  13. Чамд хэлсэн үгийн утгыг нь ойлгохгүй байвал асуу.
  14. Алхаж бай. Эрүүл мэндэд тустай.
  15. Хэн нэгэнт уурласан зурвас илгээхээр шийдсэн бол илгээхээсээ өмнө дахиад унш. Тэгээд устга.
  16. Ямар ч тохиолдолд жирэмсэн эхтэй бүү маргалд.
  17. Ганцаараа аял.
  18. Сайн хийж чадах ажлын талбараа ол.
  19. Цонхон талын суудлыг сонго. Цонхоор харагдах дүр зургаас таашаал авч сур.
  20. Интернетэд эцэг эх, эсвэл дарга чинь үзэхэд зохимжгүй зургаа хэзээ ч битгий оруул.
  21. Жилд ядаж хоёр удаа түр амсхийгээд амьдралдаа дүгнэлт хийж бай.
  22. Гэр бүлийн зураг авахуулахдаа инээмсэглэж бай.
  23. Багшаа сургуулиас гадуур харвал анзаараагүй мэт өнгөр. Багшдаа тайван амрах боломж олго.
  24. Сургуулийн хүүхдүүдийн дунд дооглох, тохуурхах явдал үргэлж байсаар л ирсэн. Чи л өөрөө доог, тохуурхалд цэг тавих зориг гаргахгүй бол энэ чамайг насан туршид чинь дагах болно.
  25. Багш чинь гэрийн даалгавар шалгахаа мартсан бол түүнд энэ тухай сануулах хэрэггүй.
  26. Гаргасан амжилтаараа онгирох хэрэггүй.
  27. Галзуу хулганад эхний эгнээний суудлыг сонго.
  28. Чамд хувцас бэлэглэсэн бол ядаж ганц удаа ч болов өмс. Энэ хамгийн зөв талархал юм.
  29. Хүнээс машиныг нь гуйж хэрэглэсэн бол эргүүлж өгөхдөө бензиныг нь дүүргэж бай.
  30. Хэзээ нэгэн цагт намайг аялахыг хүсэж буй газар луу авч яваарай.
Эх сурвалж: tusgalt.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1565