Авлигын хэрэгт холбогдсон АТҮТ, ХХААХҮЯ-ны албан тушаалтнуудад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

Image result for атүт

Нийслэлийн Прокурорын газраас АТГ, Цагдаагийн Мөрдөх байгууллагуудас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргүүдийг шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна. 

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал "Авто тээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтан гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компанийн олон тооны, хүнд даацын тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг хууль бусаар олгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Мөн ХХААХҮЯ-ны болон тус яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудтай холбоотой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22,4 дүүгээр зүйлийг 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15661