Өмнөговь аймагт өчигдөр орой зам тээврийн осол болж, ослын улмаас "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай амиа алджээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн алба "Өчигдөр орой Өмнөговь аймгийн нутагт LC-200 маркийн автомашин зам дээр явж байсан тэмээтэй мөргөлдсөн осол болсон. Тухайн үед гурван иргэн зорчиж явсан бөгөөд нэг нь газар дээрээ нас барж, хоёр нь гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн" гэв.
Харамсалтайгаар нас барсан иргэн нь "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай аж.
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тээврийн цагдаагийн албанаас жолооч, иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ баримталж хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.