Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар шинэ байртай боллоо

Arslan.mn

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын барилга ашиглалтад оржээ. Улсын комиссоос нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, энэ сарын 4-ний ѳдөр барилгыг хүлээн авчээ.

Тус барилга нь хоёр тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй, зоорьтойгоо гурван давхар бөгөөд өнгөрөгч оны тавдугаар сард барилга угсралтын ажил нь эхэлж байсан юм. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын шинэ барилгын албан ёсны нээлт ирэх долоо хоногт болох аж.

Тус аймгийн Засаг даргын 2017-2020 оны мөрийн хөтөлбөр, Цагдаагийн газрын даргын, Цагдаагийн ерөнхий газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсаны дагуу 2017 онд Хэнтий аймгийн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хээрийн сургалт дадлагын төв барьж байсан. Ийнхүү хоёр дахь томхон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг Хэнтий аймаг дахь цагдаагийн газарт хийлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15678