Прокурорын байгууллагын нийт ажилтан, албан хаагчдыг биеийн тамир спортоор хичээллүүлэх, эрүүл идэвхтэй амьдралд уриалах, багийн спортоор дамжуулан хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой "Спортын бага наадам” 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Тэмцээнд прокурорын байгууллагын нийт прокурор, ажилтнууд оролцох бөгөөд шатар, даам, снукер биллъярд, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, боулинг гэсэн спортын 8 төрлөөр өрсөлдөнө.
Улсын Ерөнхий прокурорын газар болон Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрууд, Улаанбаатарын бүсэд харин Аймгийн прокурорын газрууд 5 бүсэд хуваагдан өрсөлдөж шалгарсан баг, тамирчид 2020 онд зохион байгуулагдах Спортын Их наадамд оролцох юм.
Эх сурвалж: УЕПГ