Энэ сарын 14-нд Завхан, Говь-Алтай аймагт цахилгааны “0“ зогсолт хийнэ

Алтай-Улиастай эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компани өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд диспетчерийн үндэсний төвөөс батлагдсан горимын дагуу есдүгээр сарын 14-ний 09:00-18:00 цагийн хооронд Говь-Алтай, Завхан аймагт “0” зогсолт хийж, тоног төхөөрөмж шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх аж.

Энэхүү засвар үйлчилгээ нь өвлийн ид ачааллын үе буюу халаалт дулааныг өгч эхлэхээс өмнө хийгддэг эрчим хүчний шугамын засварын ажил юм байна. Өнгөрөгч 2018 оны тухайд оргил ачааллыг 7.2 мвт.н тооцож ажилласан бол 2019 оны тухайд 18 мвт.н ачаалалтай ажиллахаар төлөвлөжээ. 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15690