Монгол Улсын хувийн дунд сургуульд багшлахаар ирсэн гадаадын иргэн биедээ хар тамхи авч явжээ

Arslan.mn

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С-ийг  өчигдөр /2019.09.16/ 06.45 цагт Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулан баривчилжээ.

Тэрбээр биедээ хар тамхины төрлийн бодис хадгалж явсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад ирсэн байна. Мөн түүний биеэс шээс авч хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.

Уг гадаад улсын иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байна. Түүнд шүүхээс “хязгаарлалт тогтоох” буюу хуучнаар “хилийн хорих тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай эх сурвалж мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15737