ӨГЛӨӨНИЙ цайны 5 САНАА

Report.mn

Ажлын өдрөө үр дүнтэй, бүтээмж өндөртэй байлгахын тулд юуны түрүүнд амтат өглөөний унднаас эхлэх хэрэгтэй. Хүйтэн салхи, бороо, шороо гээд яг энэ улирлын үеэр биеэ амин дэмээр цэнэглэж өглөө бүр цайгаа ууж явахыг зөвлөе.

Таны өдрийг эрч хүчээр цэнэглэх хамгийн сайхан өглөөний ундны санааг цуглуулан танд хүргэж байна.

Бенедикттэй өндөг

Report.mn

 Энэ нь хамгийн сонгодог өглөөний хоол юм. Өндөг, шарсан гахайн мах, голланд соус, англи жижиг талх хэрэг болно.

2 хүний порц

Орц: 2 англи талх эсвэл 2 гамбургерийн талх 4 өндөг 8 зүсэм гахайн мах (утсан) Голланд соус Чимэглэх ногоо

Бэлтгэх арга:

Ургамлын тосоо хайруулын тавган дээрээ хийнэ. Талхаа дундуур нь зүсээд, зүссэн талыг нь доош харуулан шарна. Гахайн утсан махаа зөөлөн гал дээр хуурай хайруулын тавган дээр шаржигнасан болтол нь шарна (эсвэл шарах шүүгээнд 200 градусын хэмд 5 минут болгоорой). Саванд ус хийж буцалгана. Дараа нь усаа бөмбөлөггүй болтол галаа багасгана (хэрэв шингэний термометр байдаг бол усны температур 85 градус байх шаардлагатай). Савныхаа ёроолд таваг байрлуулаарай. Өндгөө шүүгч эсвэл шүүлтүүрэнд хагална. Ингэснээр өндөгний цагааны хамгийн шингэн хэсэг нь урсах болно. Өндгөө аажмаар усанд хийнэ. Ойролцоогоор 3 минут чанаарай. Энэ үед өндөгний шар нягтраагүй байх ёстой. Бэлэн болсон өндгөө шүүгчээр гаргаж ирээд цаасан алчуур дээр тавиарай. Үлдсэн өндгөөрөө адил дарааллаар хийж бэлтгэнэ. Талхан дээрээ гахайн махаа тавиад дээр нь өндөг болон соусаа асгана. Хүссэн ногоогоороо чимэглээрэй.

Рёшти төмс

Report.mn

Энэ нь швейцарийн уламжлалт хоол юм. Хийхэд маш хялбар: ердөө төмс болон цөцгийн тос л хэрэгтэй.

6 хүний порц

Орц: 1 кг төмс 120 гр цөцгийн тос Давс

Бэлтгэх арга: Төмсөө том хэрчинэ (төмс бүрийг 4-6 хэсэг болгоно). Дараа нь саванд хийнэ. Дээрээс нь буцалсан ус хийж буцалснаас нь хойш 5-6 минут чанана. Усыг нь асгаад төмсөө хөргөнө. Төмс хөрж байх зуур цөцгийн тосныхоо талыг хайлуулаарай. Төмсөө бүдүүн үрэгчээр үрнэ. Хайруулын тавган дээрээ 1 хоолны халбага ургамлын тос хийж зөөлөн гал дээр халаана. Үрсэн төмсөө 3 давхарлаж үе бүрийг давсаар амтлан хайлуулсан цөцгийн тосоо дээрээс нь асгаарай. Хамгийн дээд хэсэг дээр захыг нь тойруулж үлдсэн цөцгийн тосоо зүсэж тавина. Зөөлөн гал дээр алтлаг өнгөтэй болтол нь 5-6 минут шарна. Нөгөө талыг мөн адил 5-6 минут шараарай. Бэлэн болсон төмсөө хайруулын тавганд дахин 5-7 минут болсоны дараа таваглаад идэхэд бэлэн боллоо.

Nutella-тай трио мини жигнэмэг

Хурдан бэлэн болдог энэхүү жигнэмэгийг хийхэд ямар амархан гээч!

10 хүний порц – 30 мини жигнэмэг

Орц: 540 гр элсэн чихэр 9 өндөг 660 гр гурил 150 гр цөцгийн тос 150 мл ургамлын тос 180 гр эрдэнэ шишийн цардуул 1 уут кексний хөөлгөгч 4 гр давс Ямар ч хамаагүй жижиглэсэн самар

Бэлтгэх арга: Сонголт 1: зуурмагандаа 200 гр төмсний нухаш хийх Сонголт 2: зуурмагандаа 200 гр луувангийн нухаш хийх Сонголт 3: зуурмагандаа 200 гр жижиглэсэн самар хийх Өндгөө элсэн чихэртэй хамт миксердээд бүх хуурай орцоо нэмж дараа нь ургамлын болон цөцгийн тосоо хийнэ. Зуурмагаа 3 тэнцүү хэсэгт хувааж зуурмаг тус бүрт өөр өөр орцоо нэмнэ (төмс, лууван, самар). Зуурмагаа 3 мини хэвэнд (20-25 гр) хийж шарах шүүгээндээ 180 °С-т 15 минут болгоно. Хүн бүрт 3 төрлийн кексээ өгөхдөө 5 гр Nutella болон жижиглэсэн самраар чимэглээрэй.

Report.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
1
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1575