НХЭГ-аас ЗУРГААН дүүрэгт “ХӨДӨЛГӨӨНТ БИРЖ“-ийг зохион байгуулж байна

Arslan.mn

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх, алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, ажилгүй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар "Хөдөлгөөнт Бирж"  үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Тус үйл ажиллагааг 2019 онд 2 үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний үе шатыг 5, 6 дугаар сард дүүргийн ХХҮХ-үүдтэй хамтран зохион байгуулсан билээ. Хөдөлгөөнт бирж үйл ажиллагааны хоёрдугаар үе шатыг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдрийн хооронд хуваарийн дагуу зохион байгуулж байна.

Иргэд та бүхэн "Хөдөлгөөнт бирж" ажиллах өдөр, цаг, байршлын талаарх зар, мэдээллийг харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн 75111896 дугаараас тодруулан идэвхтэй оролцоно уу.

Эх сурвалж: НХЭГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15751