Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчиллаа.
Тодруулбал, энэ сарын 16-17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.ийн самсунг А-10 маркийн гар утсыг айлган сүрдүүлж зодож дээрэмдсэн хэрэг гарчээ.
Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллагаа явуулж, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй С, У, Б, С нар бүлэглэн уг хэргийг үйлдсэнийг тогтоожээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.