Өчигдөр олон нийтийн цахим сүлжээнд ажил үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагч ядраад, ухаан алдаж унасан гэх тайлбартай зураг бүхий мэдээлэл цацагдсан.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “ Есдүгээр сарын 18-ны өдөр оройн цагаар Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт "Toyota Aqua" автомашины жолооч ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б-г мөргөж гэмтээсэн хэргийг хуулийн дагуу шалгаж байна." гэв
Цагдаагийн алба хаагчийг үзлэг шинжилгээнд хамруулж, биед нь учирсан хохирлоос шалтгаалан тухайн жолоочид хариуцлага тооцох юм байна.