Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын “Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн“ нээлтээ хийлээ

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ.
Энэ удаагийн тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 36 анги, байгууллагын 550 гаруй тамирчин оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорих юм.

Arslan.mn
Орон нутаг дахь цагдаагийн анги байгууллагуудаас 15 багийн баг тамирчид хүрэлцэн ирснээс алс баруун хязгаар Ховд, Увс аймгийн цагдаагийн газрын баг тамирчид оролцож байгаа нь онцлог байна.

Arslan.mn
Энэ удаагийн тэмцээнд Хөлбөмбөгийн спортын Олон улсын хэмжээний мастер 2, Монгол Улсын мастер тамирчин 15, спортын 1, 2 дугаар зэргийн болзол хангасан 30 гаруй тамирчид оролцож байгаа нь тэмцээний чанар чансааг илтгэн харуулж байна. Тэмцээн 2 өдөр үргэлжилж аваргуудаа тодруулах юм.
Та бүхэнд тэмцээндээ амжилттай оролцож, спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15782