Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг түр хаав

Arslan.mn

Сүхбаатар дүүрэг, Чингэлтэйн өргөн чөлөөний авто зам буюу Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх 2,5 км авто замыг өчигдөр 23 цагаас эхлэн хаалаа.

Энэ сарын 22-ныг хүртэл  түр хааж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Сэлбэ дэд төвийн шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэх юм. Иймд тус чиглэлд зорчих иргэдийг Хайлаастын уулзвараас Дарь Эх чиглэлийн 1.4 км авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн алба санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15795