Орон сууцны цонхоор унах гэж байсан 6 настай хүүхдийг аварчээ

Arslan.mnНийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороонд 5 давхар орон сууцны барилгын 2 дугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 2019 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 18.25 цагт хүлээн авчээ.

Уг дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 18:41 цагт очиход тус байрны оршин суугч иргэн М-ийн С /6 настай, эмэгтэй/ цонхны тавцан дээр зогсч байсныг эсэн мэнд буулгаж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
16006