Цэргийн албанаас халагдсан залуусаа хүлээн авч байна

Цэргийн албанаас халагдсан залуусаа хүлээн авч байна

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб цэргийн албанаас халагдаж байгаа залуусаа хүлээн авлаа.

Өнгөрсөн оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдан хугацаат цэргийн албаа Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангиудад нэр төртэй хаагаад ирсэн залуустаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын талархал, батламж гардуулан бичиг баримтын бүрдлийг хийж үйлчилж байна.

Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, ажил олгогчдын төлөөлөл оролцож шаардлагатай мэдээллээр хангаж, ажлын байранд зуучлах, сургалтанд хамрагдах боломжийн талаар зөвлөж байна.

ЭХ ОРНЫХОО ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ НЭР ТӨРТЭЙ БИЕЛҮҮЛСЭН ТА БҮХЭНДЭЭ АЗ ЖАРГАЛ ХҮСЧ, АЖИЛ ХӨДӨЛМӨРТ ТАНЬ ӨНДӨР АМЖИЛТ ЕРӨӨЕ!

Эх сурвалж: СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
16024