өсвөр нас зурган илэрцүүд     өсвөр нас арьс зурган илэрцүүд

 

Өсвөр үеийнхний хамгийн их санааг нь зовоодог зүйлсийн нэг бол арьс арчилгаа байдаг. Тэгвэл арьсаа хэрхэн зөв арчлах талаар мэдээллийг хүргэе.

Цэвэрлэгээ

Энэ бол өглөө сэрээд хийх хамгийн анхны мөн орой унтахын өмнө хийх хамгийн чухал алхам юм. Бидний арьсан дээр үргэлж тос ялгарч мөн шөнийн турш арьсан дээр хөлс хуримтлагдаж байдаг. Иймээс өдөр тутмын нүүр цэвэрлэгээ чухал юм. Химийн найрлагатай хэт ширүүн хөөснөөс татгалзаарай. Нүүрээ ширүүн үрж угааж болохгүй шүү. Арьс тань гэмтэж, эмзэг мэдрэмтгий болох аюултай.

Чийгшүүлэхээ битгий мартаарай

Арьс тань хичнээн асуудалтай, тослог, батга гардаг ч гэлээ чийгшүүлэгч тосоо орхигдуулж болохгүй. Гол нь химийн найрлага багатай, non-comedogenic (арьсны нүх бөглөдөггүй байгалийн тос) мөн өсвөр насны арьсанд зориулсан зөөлөн орц найрлагатай өөрт тохирсон бүтээгдэхүүнээ сонгоорой.

Хуурай пудр тус болохгүй

Тослог арьсны нэг асуудал нь өдрийн турш нүүрэн дээр тос ялгарч гялтагнах тал байдаг. Үүнийгээ нуухын тулд хуурай пудр хэрэглэдэг бол энэ танд тийм ч тус болохгүй. Учир нь нарийн ширхэгүүд нь арьсны нүхийг бөглөж амьгалах нөхцлийг нь хаагдуулж батга үүсгэх шалтгаан болдог. Харин хамгийн зөв арга бол илүүдэл тос шингээгч цаас юм.

Хэзээ ч нүүрний будагтайгаа унтаж болохгүй

Хичнээн туйлдаа хүртэл ядарсан ч унтахын өмнө нүүрний будгаа заавал арилгах хэрэгтэй. Ядахдаа нүүрний будаг арилгагч сальфетка шүү охидуудаа. Ганцхан шөнө л нүүрний будагтайгаа унтахад бидний арьс 2 долоо хоногоор хөгширсөн мэт гэмтэж, тэжээлээ алдсан байдаг.

Бохир гараар нүүрэндээ бүү хүр

Хаа тааралдсан болгонд гар маань хамгийн их хүрч асар их нян бактерийг өөртөө нааж байдаг. Гэтэл та бохир гараараа нүүрэндээ хүрээд байвал энэ батга үүсгэхгүй гэж үү.

Нүүрний будгаа битгий хуваалц

Та бусадтай нүүрний будгаа хуваалцах нь микробоо хуваалцаж байгаатай адил. Ялангуяа нүдний будаг, уруулын будгаа хуваалцах нь хамгийн буруу бөгөөд нүдний өвчин, ил харагдахгүй олон нян, бактериуд халдварладаг.

Шүдний OO л биш шүү

Та магадгүй нэг хуучны арга дом сонссон байх. Шүдний ОО-г батган дээр хэрэглэх нь сайн гэх мэт. Үнэндээ энэ бол таны арьсанд харшил үүсгэж муу үр дагаварыг дагуулдаг юм. Зах зээл дээр батга, арьсны асуудалд зориулан хийгдсэн хангалттай олон бүтээгдэхүүн байхад та заавал ийм буруу алхмыг битгий хийгээрэй.

Хэзээд нарны тос чухал шүү

Цаг хугацаа өнгөрөн улирах бүрт та арьсаа эрүүл сайхнаар нь авч үлдэхийг хүсч байна уу. Нарны тос арьс өнгөө алдан гундаж эрт хөгшрөлт явагдах бүр арьсны хорт хавдраас сэргийлэхэд туслах үнэнч найз тань байх болно.

Мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай

Үргэлж өөрөө өөртөө онош тавьж эмч байх гэж хичээх хэрэггүй. Таны арьс арчилгааны тогтмол хэвшил арьсанд тань тус болохгүй байвал мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай. Тэд танд шинжлэх ухааны үндэслэлтэй зөв чиглэлийг өгөх болно.

Ус сайн уугаарай

Гэрэлтсэн, чийглэг арьстай байхад ус маш чухал. Өглөөг нэг аяга бүлээн усаар эхлүүлээрэй. Өдөрт авах усны хэмжээгээ нөхөхийн тулд өөрийн усны савандаа усаа хийгээд явахад энэ тийм ч хэцүү зүйл биш шүү. Хэрвээ үргэлж ус уух нь нэгэн хэвийн уйтгартай санагдаж байвал лемон, өргөст хэмх, үзэм зэрэг дуртай жимсээ нэмээрэй.

Зөв хоолло

Батга үүсгэдэг гормоны тэнцвэргүй байдал бидний идэж буй хоол хүнстэй холбоотой байдаг. Түргэн хоол, бакери, гурилан бүтээгдэхүүнүүд, шарсан хуурсан хоол, чипс, чихэр гэх зүйлсүүд хамгийн их нөлөөлдөг. Эрүүл мэндэд тустай витаминаар баялаг жимс, ногоо идэж өөрийгөө бас арьсаа хооллоорой.