З.Баянсэлэнгийг зургаан хоногийн хугацаанд цагдан хорино

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг шүүх хурал болох байсан ч тэрбээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар хойшилсон юм. Үүнтэй холбогдуулан түүнийг шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан хэмээн үзэж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шүүж буй.

Түүнийг өчигдөр орой 22:00 цагийн орчимд урьдчилан хорих 461-р ангид цагдан хорих байранд хүргэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
16082