ТӨРИЙН БАНК: Таныг ажилд урьж байна

Arslan.mn

АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын сүлжээг өргөжүүлж, гадаад эх үүсвэр татах үйл ажиллагааг зохион байгуулах

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА

Үндсэн мэргэжлийн туршлага:

• Бизнесийн удирдлага, Олон улсын эдийн засаг, Банк санхүүгийн аль нэг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

• Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх

• Банкны салбарт гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу талтай

• Мэргэжлийн англи болон бусад хэлний өндөр мэдлэгтэй

Нэмэлт шаардлага:

• Нууц хадгалах, ёс зүйг сахих, хувийн менежменттэй байх

• Багаар хамтран ажиллах чадвартай;

• Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай;

• Харилцааны өндөр соёлтой;

• Бүтээлч, шинийг санаачлагч 

• Ачаалал даах чадвартай байх;

Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2019 оны  11  дүгээр сарын 20-ны  өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах

Бүрдүүлэх материал:

• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/

• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/

• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/

• Оршин суугаа хорооны тодорхойлолт

• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт

Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Хаяг: Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
16259