Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газраас “Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох, урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажлыг эрчимжүүлэх” чиглэлээр харьяа хэлтсүүдийн дарга, тасгийн дарга ахлахуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр харьяа хэлтэс, тасгийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, гэмт хэргийг бууруулах, шийдвэрлэлтийг ахиулах чиглэлээр тодорхой санал санаачлага гарсан арга хэмжээ боллоо.