Хоёрхон орцтой тураах ШИДЭТ УНДАА

Холбоотой Зураг

Яншуй – биеэ хорт бодисоос цэвэрлэж эрүүлжихийг хүсэж байгаа хүмүүст юугаар ч орлуулшгүй олдвор л гэсэн үг. Уг ногоог зөвхөн тааламжтай амтаар нь үнэлээд зогсохгүй мөн шим тэжээлээр нь дээгүүр үнэлдэг. Яншуй нь олон төрлийн амин дэм болон микро элементүүд агуулдаг. Зарим нэг гэрийн эзэгтэй нар шим тэжээлийг нь үл тоон хоол чимэглэх төдийхнөөр хэрэглэж байгаа нь харамсалтай санагддаг. Өнөөдөр бид нөхцөл байдлыг өөрчлөхөөр шийдлээ. Анхилуун үнэртэй уг ногооны ашиг тусыг танд танилцуулахаар бэлдлээ, бас та бүхэндээ яншуйгаар турах жорыг танилцуулах болно.

Холбоотой Зураг
Яншуйны ашиг тус За, ингээд яншуй чухам ямар шим тэжээлтэй болохыг мөн ямар асуудлыг шийдэхэд тусалж чадахыг мэдэж авцгаая. Шээс хөөх үйлчилгээтэй тул биеэс хорт бодис гадагшлуулна. Биеийг хордуулж байгаа төрөл бүрийн хорт бодисоос цэвэрлэнэ. Цус багадалтын үед үр дүнтэй. С амин дэмийн агууламж өндөртэй тул дархлаа бэхжүүлж дэмжинэ. Яншуйны үр нь гормоны тэнцвэрт байдал алдагдсан үед мөн сарын тэмдэг доголдох үед үр дүнтэй. Гэдэс ходоодонд патоген орчин үржихээс хамгаална, хоол боловсруулалтыг сайжруулна, уургийн гаралтай хоол хүнсийг бүрэн боловсруулж шингээхэд нөлөөлдөг.

Холбоотой Зураг

Энэ жагсаалт үүгээр дуусахгүй. Эдгээр ашиг тусаас гадна яншуй нь турахад тусалдаг байна. Уг ногоо нь маш бага калоритой, эсийн хэмжээнд өөх, тосны солилцоог идэвхжүүлж хурдан шатахад нөлөөлдөг ажээ. Яншуйг ямар ч байдлаар ашиглаж болно, гэхдээ ханд байдлаар хэрэглэвэл илүү үр дүнтэй. Орц: 1,5 л ус 1 боодол яншуй 1 зүсэм нимбэг Хандыг бэлдэхэд маш амархан. Усаа буцалгаад жижиглэн хэрчсэн яншуйгаа хийж 15 минут хандална. Дараа нь шүүж аваад нимбэгээ хийж амтална. Ундааг хүйтнээр нь бас халуунаар нь уусан ч болно. Бэлдсэн ундаагаа өдөрт гурван удаа хоолны өмнө 0,5 стаканаар ууна. Үргэлжлэх хугацаа – 14 өдөр.
Хандыг ууж байх хугацаанд биеийн хүчний ачаалал давхар авбал илүү үр дүнтэй. Уг ундаа таны бие галбирыг гуалиг болгоод зогсохгүй дархлааг дэмжинэ, сарын тэмдгийн давтамжийг тогтворжуулна. Яншуй болон нимбэгээр бэлдэх бас нэг өөр жорыг танд танилцуулъя. Танд 2 литр ус, 100 г яншуй, 1 нимбэг мөн дусал йод хэрэгтэй. Яншуйгаа буцалсан усандаа хийгээд 15 минут зөөлөн гал дээр буцалгана, дараа нь нимбэгийн шүүс болон йодоо нэмнэ. Шүүгээд хөргөөрэй. Өдрийн турш хэд хэдэн балгаар хүссэн үедээ ууж дуусгана. Ингээд 10 өдрийн турш ууна. Уг ундаа нь цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ.
Яншуйны анагаах үйлчилгээний ачаар та бие эрхтнээ эрүүлжүүлээд зогсохгүй олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна, мөн эрүүл мэнддээ гаж нөлөөгүйгээр турж байгаа юм. Илүүдэл жин аажим багасна, гэхдээ зөвхөн яншуйны үйлчилгээнд найдаад юу ч хийх байж болохгүй шүү. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд цогц арга хэмжээ авах ёстойг санаж яваарай. Зөв хооллолт, өөх шатаах дасгал сургуулилт – таны хамгийн шилдэг туслагч.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
16284