Д.Одбаяр БНСУ-ын прокурорт Монгол руу нисэх хүсэлт гаргажээ

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэх үндэслэлээр БНСУ-ын Инчёны цагдаагийн Мөрдөн хэлтсээс шалгаж буй. Тус хэлтэсээс Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт 10 хоногийн хилийн хориг тавьж, хамт явсан гэх А.Батчулууныг интерполоор эрэн сурвалжилж, албадан авчрах шийдвэрийг гаргасан.

Одоогоор Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг хилийн хориг тавьсан нөхцөлтэйгээр шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.

 Шалгагдагч Д.Одбаярын зүгээс БНСУ-ын Прокуророос Монгол руу нисэх зөвшөөрөл хүссэн бөгөөд одоогоор БНСУ-ын Прокуророос Д.Одбаярт албан ёсоор хариуг нь ирүүлээгүй байгаа аж.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
16296