ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай

Arslan.mn

Энэ сарын 9-14-нийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна.

Тодруулбал, 9-ний шөнө ихэнх нутгаар, 11, 12-нд  уулархаг нутаг болон тал хээрийн нутгаар цас орно. Салхи 9, 12-нд ихэнх нутгаар, 10, 13-нд говийн нутгаар 12-14м/с, түр зуур 18-20м/c хүртэл ширүүсч  цасан болон шороон шуурга шуурах юм байна.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Алтайн салбар уулс болон хээр талын нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 12, 13-ны өдрүүдэд цаг агаар эрс хүйтрэхийг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
16298