АМ.ДОЛЛАР 2480 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА

Report.mn image

Төв банкны өчигдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2474 төгрөг 49 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.доллар 2476 төгрөгөөр худалдан авч, 2480 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкуудад нэг ам.долларыг 2460-2464 төгрөгөөр худалдан авч, 2481-2484 төгрөгөөр арилжиж байна. Түүнчлэн манай улсын бусад голлох валют болох ОХУ-ын рубль 43 төгрөг 20 мөнгө, БНХАУ-ын юань 363 төгрөгтэй тэнцэж байна. Мөн нэг валют арилжааны төвүүд болон арилжааны банкуудад нэг евро 2655 төгрөгтэй тэнцэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
163