Д.Одбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Arslan.mn

"Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбогдуулан хэвлэлийн хурлыг цуцалжээ"

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан байна. Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11:00 цагт хийхээр товложээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 21-нд эх орондоо ирэх юм. 

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зарласан хэвлэлийн бага хурлыг цуцалж байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
16374