МАХНЫ ҮНЭ 370-410 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Махны үнэ 370-410 төгрөгөөр нэмэгджээ

Нийслэлийн статистикийн газраас гуравдугаар сарын IV долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.

Махны дундаж үнэ

Хонины ястай нэг килограмм мах дунджаар 7130 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8195 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.3 хувиар буюу 410 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 4.1 хувиар буюу 370 төгрөгөөр тус тус өсчээ. Ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.7 хувиар буюу 510 төгрөгөөр, хонины цул махны үнэ 8.3 хувиар буюу 570 төгрөгөөр өсчээ. Ажиглалтаар хонины мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 6200 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 749-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байв. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

Өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 1.0 хувиар буюу 20 төгрөгөөр буурчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1646