Өмнөговь аймгийн прокурорын газрын ажилтан Н.Батсуурь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болсон “Даланзадгад хотын өдөр” арга хэмжээний үеэр аймгийн нийт төрийн байгууллагын ажилтан, албан хаагч нарын дундаас ажил үйлсээрээ манлайлан “Шилдэг Төрийн албан хаагч”-аар шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнуулсан байна.
“Даланзадгад хотын өдөр” арга хэмжээг тус аймгийн Даланзадгад сумын 55 жилийн ойд зориулан зохион байгуулсан ажээ.
Эх сурвалж: ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР