Төрийн банкны 10 жилийн ОЙН БАЯР болж ӨНГӨРЛӨӨ

Arslan.mn

Монгол Улсын ТОП таван банкны нэг Төрийн банк байгуулагдсаны 10 жилийн ойн баярын хурлаа  СТӨ-нд  хийлээ. Баярын хурлыг Төрийн банкны Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн нээж баярын мэндчилгээ дэвшүүллээ. 

Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баярын илгээлтийг ЗГХЭГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр уншиж сонордууллаа. 

Arslan.mn

Ерөнхий сайд баярын илгээлтдээ “Төрийн банкны ойн баярт оролцож байгаа тус банкны нийт ажилтан албан хаагчид та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. 19 дүгээр зууны сүүл 20 дугаар зууны эхэнд дэлхийн олон улс оронд Төрийн өмчит банкуудыг байгуулж эхэлснээр аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрлэлийн хөгжилд голлох нөлөө үзүүлсэн бөгөөд 2018 оны байдлаар Төрийн банкууд дэлхийн банкны нийт хөрөнгийн 25 хүртэлх хувийг эзэлж байна. Энэхүү жишгээр банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, харилцагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 384 тогтоолоор 100 хувь төрийн өмчит Төрийн банкыг үүсгэн байгуулсан билээ. Төрийн банк байгуулагдсан цагаасаа төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүртээмжтэй хүргэх, харилцагчийг эрсдэлээс хамгаалах, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах чиглэлээр бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн. Өнөөдөр Монгол Улсын бүх хот суурин газар Төрийн банкны салбар нэгж ажиллаж, төрөөс иргэдэд олгож буй халамжийн үйлчилгээний 80 хувь, тэтгэврийн 50 хувь, хэрэглээний төлбөрийн 71 хувийг дангаараа хариуцан ажиллаж байна. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх чиглэлээр Засгийн газрын тогтоолын дагуу тодорхой арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлснээр бид дэлхийтэй хөл нийлүүлэн цахим шинэчлэлтэд нэгдэн орох нөхцөл бүрдсэн бөгөөд одоогийн байдлаар төрийн үйлчилгээний 110 цахим машинаар дамжуулан төрийн 27 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Төрийн банк төрийн болон санхүүгийн цогц үйлчилгээг орон даяар мэргэжлийн иргэдэд хүргэж, олон жил үр бүтээлтэй ажиллаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Цаашид та бүхэн иргэн төвтэй төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай хүргэж “Ногоон эдийн засаг”-ийн хүрээнд нийслэл хот бусад суурин газрын нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах ЖДҮ хөгжлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвх, зүтгэл гаргаж  байгууллагынхаа нэр хүнд ёс зүй, хариуцлагаа улам өндөрсгөж, бусдыгаа манлайлан ажиллана гэдэгт миний бие итгэж байна. Та бүхний ажил өндөр амжилт хүсье” гэжээ.

Arslan.mn

Баярын хуралд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. Баярын үйл ажиллагаа Төрийн банкны шилдэг салбар, шилдэг ажилтнуудад шагнал гардуулах ёслолоор үргэлжиллээ.

Төрийн банк нь 2009 онд Монгол улсын банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангаж, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 100 хувь төрийн өмчит банк болон үүсгэн байгуулагдаж байсан бол өнөөдөр 500 гаруй салбар нэгж, 290 АТМ, 3000 гаруй картаар үйлчлэгч байгууллагаараа дамжуулан нийт 2.9 сая харилцагчиддаа санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг хүргэж байна. 

Arslan.mn

Анх байгуулагдсан 2009 ондоо 27.4 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө, 137.9 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр ажиллаж байсан бол өдгөө 10 дахь жилийнхээ ойн босгон дээр буюу 2019 оны 3-р улирлын санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр 221.9 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө, 2.9 их наяд төгрөгийн актив хөрөнгө, 11.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтайгаар ажиллаж байна. Мөн Монголбанкнаас нийт харилцагчдын эрх ашгийг хамгаалахаар арилжааны банкуудад тогтоодог шалгуур үзүүлэлтүүд болох Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт 25 хувиас дээш байх ёстойгоос Төрийн банк 39.97 хувь, Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа 12 хувиас их байх ёстойгоос 16.02 хувь байгаа нь харилцагчиддаа банкны үйлчилгээг эрсдэлгүй хүргэж байгааг илтгэж байгаа юм.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
16524